Манука зөгийн бал нь Шинэ Зеланд болон Австрали улсад ургадаг Манука цэцэгний тоос хүртсэн зөгийн бал бөгөөд эмчилгээний чадвар нь ердийн зөгийн балнаас маш сайн гэдэг нь олон тооны судалгаагаар батлагдсан эрүүл мэндийн чухал бүтээгдэхүүн юм.
Манука баланд метилглиоксал (MGO) гэх идэвхит нэгдэл өндөр агуулагддаг бөгөөд энэ нь бактерын эсрэг үйлдэл үзүүлдэг тул эрүүл мэндийн дараах ач холбогдолтой. Үүнд:
- Улаан хоолойн сөөргөө, ходоодны шархлаа, улаан хоолойн үрэвслийн эмчилгээ болон хоол боловсруулах эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг дэмждэг.
- Нарийн болон бүдүүн гэдэсний өвчлөлийн үед: Манука зөгийн бал нь гэдэсний үрэвсэл, өвдөлтийг эдгээгээд зогсохгүй чөлөөт радикалын гэмтлийг сэргээж, цаашдын өвчлөлөөс хамгаалдаг.
- Батга болон яр шархны үед: Арьсан дээр гарсан батга болон яр шархыг эмчлэхэд үр дүнтэй.
- Түлэгдэлт, шарх сорви, идээт үрэвсэл: Хүнд хэлбэрийн түлэгдэлтээс болон бусад өвчлөлөөс үүссэн шарх эдгээх явцыг түргэсгэхээс гадна, өвчинг намдааж үрэвсэхээс сэргийлдэг.
- Шүд хорхойтох болон амны хөндийн эвгүй үнэр: Амны эвгүй үнэр болон буйлны үрэвслийг бууруулж, урьдчилан сэргийлэхэд тусалдаг нь тогтоогдсон байна.
- Хоолой өвдөх: Гүйлсэн булчирхайн үрэвсэл, фарингитийн үед бактерийн өсөлтийг бууруулахад үр дүнтэй болох нь судалгаагаар тогтоогдсон.
- Харшил: Манука зөгийн балыг хэрэглэх нь улирлын харшил үүсэхээс сэргийлж дархлааг дэмжснээр эмийн хэрэглээг бууруулдаг.